2011/05/11

Aegisub програм дээр Монгол хэлний үг үсгийн алдаа шалгагчийг суулгах нь

За, энэ aegisub гэдэг програмыг хэрэглэж эхлээд нэг сар болж байна уу даа? Манай багийнхан ч гэсэн нэлээд хэдэн анги гаргачихсан байна. Тэгээд гарсан анименүүдээ үзээд байсан Монгол хэлний дүрэм гэж ёстой алгаа. Ёстой л дураараа бичээд л. Тэгээд миний бие үүний эсрэг юу хийх ёстой хэмээн сэтгээд мань програмаа ухаж суутал "Spell Checker" гэдэг функц байх юм. Үг үсгийн алдаа шалгах гэж. Гэхдээ ажиллаад ч байгаа юм уу? үгүй юм уу? бүү мэд. Тэгсэн лав л буруу бичсэн англи үсгүүдийн доогуур улаан зураас гарч байх юм. Тэгвэл Монгол хэлнийх байдаггүй юм уу? гээд хайлаа. Манай бүхнийг мэдэгч Гүүгэл ахаасаа асуув. Тэгсэн хэл нэмж болдог гэнэ ээ?! Яаж?

 Виндөвс ХР дээр


Ubuntu 10.04 дээр


Манай Aegisub програм маань үг үсгийн алдаа шалгагчаа Hunspell дээр суурилсан байдаг юм байна. Учир нь гээд хөөрхөн тайлбарлачихсан сайт дээрээ байна. Даанч чухам яаж нэмэх, ашиглах талаар заавар зөвлөгөө ч алга. За энд аз чинь таарвал толинууд байгаа гэсэн нэг сайт байна. Орлоо, үзлээ, Монгол гэж алга.

Одоо арай өөр аргаар үзнээ. Hunspell-ийг бол миний мэдэхээр Openoffice (Linux дээр бол Microsoft Office л гэсэн үг)-д дээр үндсэн алдаа шалгагчаар явдаг. Мөн Openoffice маань нээлттэй эхтэй учир аль хэдийнээ Монгол хэл рүү хөрвүүлэгдсэн болоод Монгол хэлний үг үсгийн алдаа шалгах толь ч Hunspell дээр гарчихсан байсныг саналаа. За тэгэхээр Aegisub Hunspell-ийг дэмждэг юм бол Openoffice-ын Монгол хэлний толь болж л таараа гээд тэр толио татчихлаа. Одоо яаж суулгах вэ? За тэгээд ухаж ухаж, ухантаж, ухантаж нэг юм учрыг нь олсон. Цаашид тэгээд Монголоороо алдаагүй бичицгээе! Хэ хэ.

Яаж суулгахыг нэг харчих уу?

1. Эхлээд толио татна аа хө. Энэ дээр дар.
2. Толио суулгана.
3. Aegisub програмын config файлыг засна.

Windows XP ах дээр
 
Рар мар гэж байснаас гээд шууд Зип-ээр хийчихсэн байгаа. За тэрийгээ Aegisub суусан хавтасныхаа dictionaries  гэдэг хавтсанд задална.

Өөрөөр хэлбэл манай Зип дотор mn_MN.dic ,  mn_MN.aff  гэсэн хоёр файл байгаа. Тэр хоёрыгоо тэр dictionaries руу хуулна гэсэн үг.


Ubuntu дээр

mn_MN.dic , mn_MN.aff гэсэн файлуудаа зипээс нь гаргаад /usr/share/myspell/dicts гэсэн хавтас руу хуулах хэрэгтэй. Үүний тулд

$unzip MN_dictionary.zip

гэсэн командаар зип файлаа задлаад

$sudo cp mn_MN.* /usr/share/myspell/dicts

гэсэн командаар задалсан хоёр файлаа /usr/share/myspell/dicts  хавтаст хуулна.


За би гэдэг хүн хөөрүү. За болчихлоо гээд хөөрөөд байсан болдоггүй шүү. Тэгсэн одоо ингэнэ шүү.

Windows ХР-ын хувьд:

C:\Documents and Settings\'User name bna shuu'\Application Data\Aegisub   гэсэн холбоос дээр байгаа хавтас руу орно. Application Data гэсэн холбоос нуугдсан байдаг учраас нуугдсан файлыг нээх гэж байгаад гаргах юм уу? эсвэл шууд дээрх холбоосыг Цонхныхоо хаягийн талбар дээр бичээд нэвтэрч болно.

Windows 7 дээр:

Виндөвс дээр толио dictionaries хавтсанд хуулчихсан бол aegisub програм руугаа ороод алдаа шалгах командыг өгч хэлийг нь mn_MN дээр сонгоод болоо.

Ubuntu 10.04 дээр:


$gedit /home/'User name bna shuu'/.aegisub-2.1/config.dat гэсэн командаар файлаа нээнэ.

Файлаа нээгээд тэндээсээ spell checker language гэсэн мөрийг хайж олоод утгыг нь mn_MN болгож өөрчилнө.


байсныг нь
Ийм болгоод хадгалаад файлаа хаана. За тэгээд програм руугаа ороод кириллээр юм бичээд үз дээ.

Windows XP дээр


 Ubuntu дээр


За тэгээд Fansub-ын нөхдүүддээ амжилт хүсье. Төслүүдээ эх хэлээрээ зөв алдаагүй, чанартай гаргахыг ерөөе.