Зоригт 10 (Brave 10)

Нэр                          : Зоригт 10 (Brave 10)
Гарч эхэлсэн өдөр : 2012 оны 1-р сарын 8
Дууссан өдөр          : **** оны **-р сарын **
Анги                        : 12
Хөрвүүлэгч             : Monboy

Энэхүү аниме нь Японы Байлдаант үе буюу Сэнгокүгийн сүүл үе, Эдогийн эхэн үеийн захирагч Санада Юукимүрагийн домогт 10 нинжа буюу "Санадагийн 10 Зоригт"-ын түүхээс сэдэвлэжээ.

За тэгээд манай алдарт нинжагийн овог Ига, Хаттори Ханзо (Basilisk дээр гардаг), Сарутоби Сасукэ (Shura no Toki дээр гардаг) гээд л хамаг шилдэг нинжа нар нь гардаг.

Аниме маань эхлэхдээ залуу нинжа Саизо Киригакүрэ
"Сэрүүн салхи сэвшин үлээж
 Сэлгүүцэхээс өөр ажилгүй надад
 Сэтгэл сэргэм юутай сайхан бэ?
 Холхин тэнүүчлэх ажилгүй надад
 Хорвоогийн өдрүүд юутай уртнам" гээд л явж байсан чинь алуурчдад хөөгдөж явсан Исанами гэдэг хөөрхөн бүсгүйтэй тааралдаж түүнийг амийг авардаг. Дараа нь Исанами очих газарт бие хамгаалагчаар явж Санадагийн ордонд аваачдаг. Тухайн Японы байлдаант үед Санада шилдэг гэсэн нинжа нарыг цуглуулж байдаг. Үргэлжлэлийг анименээсээ хүлээн авч үзнэ үү...

Бодит хүмүүсээрээ, хэхэ


Танилцуулга бичлэг