Хорт могой (Basilisk)


Нэр                  : Basilisk (Хорт могой)
Гарсан огноо  : 2005 оны 4-р сарын 12
Дууссан огноо: 2005 оны 9-р сарын 20
Анги                 : 24
Хөрвүүлэгч      : Monboy

ТУХАЙ


Хэдэн зууны туршид Япон оронд нинжагийн Ига, Коуга гэсэн хоёр овог хоорондоо цус урсгасан тулааныг өөр хоорондоо хийж ирж. 16-р зууны сүүл үеэр Хаттори Ханзо гэгч энэ хоёр овгийн хооронд Эвлэрлийн гэрээг байгуулж энэхүү цуст тулааныг эцэслэсэн байна.


Гэвч 1614 онд Улсын Ван (Тэр үед Япон Вант засаглалтай байж. Ван төрийг удирддаг) Токугава Иасү нас барж шинэ Ванг тодруулах хэрэгтэй болов. Вангийн залгамжлагчдыг шийдэж чадаагүйгээс болж нэг тэмцээн зохиохоор болов. Нэг залгамжлагчид нь Ига овог, нөгөөд нь Коуга овгийг оноогоод энэ хоёр овгийг хооронд нь тэмцэлдүүлэхээр болов. Ялсан овогийн залгамжлагч Вангийн орыг авахаар байв.

Тэмцээний дүрэм нь энэ хоёр овгоос ганц хүн үлдсэн овог нь ялагч болох байв. Ингээд Хаттори Ханзогийн гэрээ дуусгавар болж энэхүү хоёр овог дахиад цуст тулаанаа эхэллээ.

Хоёр овгийн залгамжлагчид болох Коүга Гэнносүкэ болон Ига Оборо хоёр өөр хоорондоо хайр сэтгэлтэй байдаг. Хайр сэтгэл, хоёр овгийн ширүүн цуст тэмцэл хэрхэн өрнөхийг Basilisk олон ангит хүүхэлдэйнээс хүлээн авч үзнэ үү.