Atsuhiro Iwakami (Ацүхиро Иваками)-ийн бүтээл
Нэр : Fate/Stay Night (Тавилан)
Гарч эхэлсэн өдөр: 2006 оны 01-р сарын 06
Дууссан он : 2006 оны 06-р сарын 16
Анги : 24
Дараачийн бүлэг : Fate/Zero
Хөрвүүлэгч : tsetsee_yugi
Тухай
Эрт дээр цагаас жаран жил тутам хүслийг биелүүлэгч "Ариун Хундага" гарч ирдэг бөгөөд тэрхүү "Ариун Хундага"-ыг зөвхөн эртний баатрын сүнс л авч болдог байв.
Хоёр зууны өмнө Эйнзберн, Мато, Тосака хэмээх гурван овог "Ариун Хундага"-ыг авахын төлөө хүчээ нийлүүлэхээр болов. Тэгээд энэ гурван овог "Ариун Хундага"-т хүрч чаджээ. Гэвч "Ариун Хундага" зөвхөн ганц л хүсэл биелүүлдэг байв. Үүнээс болж энэ гурван овог "Ариун Хундага"-ыг дангаар эзэмшихийн төлөө өөр хоорондоо тулалдаж эхлэв. Тэгээд энэхүү дайнаа "Ариун Хундаганы Дайн" гэж нэрлэжээ. Fate/Zero-д 4-р "Ариун Хундаганы Дайн"-ы тухай гардаг бол Fate/Stay Night дээр 5-р дайн гардаг.
"Ариун Хундаганы Дайн"-д долоон эртний баатрыг дуудаж албатуудаа болгон дайнд тэмцэлдүүлдэг. Эдгээр баатрууд нь дараах язгуурт хамаарагдана:
1. Илдчин - Артур Хааны сүнс
2. Харваач - Широ Эмияагийн ирээдүйд том болсон дүр нь
4. Хөсөгтөн - Медуса-гийн сүнс
5. Хар шидтэн - Нарны бурхан Гелиос-ын ач охин Медея-ын сүнс
8. Туслах дүр: Жинхэнэ Алуурчин - Хасан ибн Саббах-ын сүнс
Энэ долоон баатруудын хэн нь ялж өөрийн эзэндээ "Ариун Хундага"-ыг авч өгөх юм бол???