Шура но Токи (Shura no Toki)


  • Нэр               : Муцу Энмэи Урлаг: Шура но Токи (Shura no Toki: A chaos of Age)
  • Гарсан он     : 2004 оны 4-р сарын 6
  • Дууссан он   : 2004 оны 9-р сарын 28
  • Анги              : 26
  • Хөрвүүлэгч   : tsetsee_yugi
Уг олон анги хүүхэлдэй нь 1989 онд анх гарч эхэлсэн Шура но Мон гэдэг зурагт номны /манга/ зохиолоор 2004 онд дэлгэцийн бүтээл болж гарч эхэлсэн. Зохиолын ерөнхий үйл явдал нь Японы бодит түүхэн гурван чухал үеийг харуулдаг бөгөөд энэ үетэй Муцу Энмэи урлаг хэрхэн холбогдох тухай гардаг.

Муцу Энмэи урлаг бол зэвсэггүй тулалдах урлаг буюу зэвсэггүйгээр үхлийн цохилт хийдэг урлаг юм. Тиймээс уг урлагийг эзэмшсэн хүмүүс хамгаас аймшигтай байдаг байлаа. Тиймдээ ч уг урлагийг зөвхөн ганц хүнд л уламжлуулдаг болсон байна.

Гурван түүхэн цаг үе, тэр үед Муцу урлагийг эзэмшсэн гурван хүний тухай гардаг. Уг гурван түүхэн цаг үе нь:
  1. 16-р зууны эхэн үе буюу уламжлалт Япон орон.
  2. 16-р зууны сүүл үе буюу Японд Токугава овог төрийг гартаа авсан үе.
  3. 19-р зууны эхэн үе буюу Америкууд Японд ирж Японыг үймээнтэй болгосон үе.
Энэ гурван үе гардаг билээ. Уг гурван үед цагийг эзэлсэн гурван агуу тулаанчид байх бөгөөд тэдгээр тулаанчид Муцу Энмэи урлагийн залгамжлагчтай ширүүн тулааныг хийж байгаагаар гардаг.

За ингээд манай Сабскрю багийн төсөл Шура но Токи-г хүлээн авч үзнэ үү. Баярлалаа.