Гангрэв (Gungrave)

Gungrave буюу Үхээд Сэхэгч

  • Нэр                  : Gungrave: Beyond The Grave
  • Гарсан огноо  : 2003 оны 10-р сарын 6
  • Дууссан огноо: 2004 оны 3-р сарын 29
  • Төрөл               : Гэмт хэрэг
  • Анги                 : 26 
  • Хөрвүүлэгч       : tsetsee_yugi


Энэхүү 26 ангит цуврал нь Италийн нэрт кино найруулагч Сержио Леонегийн "Америкт нэг удаа" хэмээх алдарт бүтээлээс сэдэвлэсэн бөгөөд Японы анимены мэргэжилтнүүд болох Ёоүсүкэ Күрода зохиолыг бичиж Тошиюүки Цүрү найруулсан юм.

Гэмт хэрэг, аллага, гудамжныхан, мафи, зодоон, бүлэглэл, мөргөлдөөн... бидний мэдэх уламжлалт мафи (Загалмайлсан Эцэг дээр гардаг шиг) дээр нэмэх нь шинжлэх ухаан (Япон найруулагчийн нэмэлт). 


Анимены гол өрнөл нь Брандон Хийт хэмээх залуугаас сайн найз нь болох Харри МакДовэл урваж эрх мэдлийн төлөө түүнийг алдаг. 15 жилийн дараа Брандон "Үхээд сэхэгч" нэртэйгээр амилж өшөөгөө авахаар тулалддаг. Энэхүү анимегээс нөхөрлөл, урвалт, үнэнч сэтгэл, хайр, өш хонзон, аллага, гэмт хэрэг гээд юм юмыг үзэх бөгөөд та бүхнийг удаахгүй гэдэгт итгэлтэй байна. За ингээд Сабскрю багийн дараачийн төсөл болох Ганрэйвийн таалан хүлээн авч үзнэ үү.