Showing posts with label Shura no Toki. Show all posts
Showing posts with label Shura no Toki. Show all posts

2011/11/26

Shura no toki [Бүх анги] MiCare

Shura no toki [Бүх анги] MiCare

2011/07/28

Шура но Токи 17: Шинсэнгүми

17-р ангийг Мэдиафайр руу хуулчихлаа. Одоо төгсгөлийн 26-р анги үлдлээ.
 
 

2011/07/27

Шуран но Токи 25: Умард руу

Шуран но Токи 23: Амлалт

Шуран но Токи 24: Яг цас шиг

Шуран но Токи 22: Сайн яваарай, Найз минь.



2011/07/22

Шура но Токи 21: Миний найз Сакамото Рёома



Муцу Изүми Сакамото Рёомаг хамгаалж чадсангүй. Рёома амиа алдлаа. Муцугаас илүү хүчтэй хүн байснаас болов уу?

Миний найз Сакамото Рёома ангиас хүлээн авч үзнэ үү!


2011/07/03

Шура но Токи 20: Жигэн Урлагийн Хөлсний Алуурчин

Вант засаглалыг амжилттай унагааж төрийн эрхийг Эзэн хаанд шилжүүлж чадлаа. Гэвч эргээд эрх мэдлийн тулаан зайлшгүй байсаар байв. Сакамото Рёомаг үгүй хийхийг хүссэн хүмүүс байсаар байв...

- Намайг байхад Рёомагийн хуруунд ч хүрч чадахгүй


Шура но Токи 19: Түнэр харанхуйн тулаан



Шура но Токи 18: Луугийн төрх

Япон оронд бослого хөдөлгөөн гарч эхэллээ. Энэ нь Америкууд Японд ирж Японы худалдааны хоригийг хүчээр нээх зорилоготой байв. Тухайн үед Японы хаанаас илүү Ван буюу Бүх цэргийн ерөнхий удирдагч Японыг удирдаж байлаа. Тэдний буруу удирдлага улс орныг ийм болгосон хэмээн ард түмэн Вант засаглалыг түлхэн унагаахаар бослого гаргадаг. Энэхүү бослогыг Сакамото Рёомагийн удирдлагаар амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тиймээс Рёома хэдий сэлмийн багш боловч амь нас нь аюултай байсан ч манай Муцу түүний дэргэд байгаа болохоор санаа зовох зүйл байхгүй билээ.

2011/06/27

Shura no toki - 17





2011/06/08

Шура но Токи 16: Эх оронч Далайчин

- Изүми, чамд мөрөөдөл бий юу?
- Тиймээ. Энэ дэлхий маань агуу том. Тиймээс хүчтэй хүн зөндөө гэсэн үг. Би тэд нартай тулалдахыг хүсэж байна. Би тэд нартай тулалдаж Муцу Энмэи Урлагаас хүчтэй урлагийг хайж олмоор байна. Энэ миний мөрөөдөл. Биш ээ, Муцу овгийн мөрөөдөл.

2011/06/04

Шура но Токи 15: Нойрсож буй Луу

1853 онд Америкын усан цэргүүд Япон оронд бууснаар Япон оронд үймээн самуун дэгдэв. Үүнээс болж Япон орон гадны орнуудаас айх болж хаалттай орон болов. Үүнтэй холбогдон цэргийн хүчийг нэмэгдүүлэх болж Тулааны Урлагуудын үнэ цэн ихээр нэмэгдэв. Энэ үед Муцу хаана яваа бол?



2011/05/27

Шура но Токи 14: Араатан --- Хоёр дугаар хэсгийн төгсгөлийн анги

Вантан руу гэнэт дайрснаар болж тэмцээн үймээн самуунаар солигдов. Энэ үед Такато өөрийгөө Муцу овгийнх гэдгээ зарлана. Ингээд Муцу Такато-той Яагюү Шинкагэ урлагийн түүхэнд хамгийн хүчтэй тулаанч болох Яагюү Жүбэи тулалдана. Муцу хэмээх зэвсэггүйгээр хүн алдаг урлаг. Жүбэи хэмээх хүчтэй хэн ч байсан хамаагүй алдаг хүн. Энэ хоёр араатны хэн нь ялах бол? Шура но Токи 14: Араатан ангиас үзнэ үү!




2011/05/14

Шура но Токи 13: Залгамжлагч

Цэргийн Тэмцээний эхний тойрогт шалгарсан 7 тулаан ч бол
  • Нитэн Ичи Урлагийн Мияамото Иори
  • Муцу Энмэи Урлагийн Муцу Цубура
  • Яагюү Шинкагэ Урлагийн Яагюү Жүбэи
  • Оно-ха Итто Урлагийн Оно Тадацүнэ
  • Яагюү Шинкагэ Урлагийн Яагюү Хёогоносүкэ
  • Тода Урлагийн Тода Шигэяасу
  • Такато \Урлаг тодорхой бус\
Эдгээр тулаанчид хоёр дахь тойрогтоо орж хэн нь шилдэг болохоо харуулна.

2011/05/09

Шура но Токи 12-р анги: Цэргийн Тэмцээн



За, нөгөө хүсэн хүлээсэн Цэргийн Тэмцээн маань эхэллээ. Япон орон даяар алдартай 14-н өөр Урлаг, 14-н мастерууд хоорондоо хэн нь шилдэг болохоо үзэлцэхээр ирсэн байна. Шура но Токи: Цэргийн Тэмцээн ангиас үргэлжлүүлэн үзнэ үү!







2011/05/07

Шура но Токи - Араки Матаэмон

Араки Матаэмон нь 1584 онд төрж 1637 онд нас барсан. Эдо-гийн үед нэр нь ихэд түгсэн тулаанч. Матаэмон нь Яагюү Мунэнори(Манай хүчирхэг тулаанч Яагюү Жүбэи-гийн эцэг)-гийн доор Яагюү Шинкагэ Урлагт суралцаж байж. Домогт өгүүлэхдээ Мунэнори гэнэт сэлмээ сугалж Араки-руу дайрахад Араки ердөө хуйлсан цаасаар өөрийгөө хамгаалж. Тэгээд Мунэнори Акари-д багшлах эрх өгч байж. Хожим Яагюү Шинкагэ Урлагийн бие хамгаалах урлаг буюу Яагюү Шинкагэ Урлагийн нударган зодоон хэмээгчийг үүсгэсэн хүн билээ.

Дараа нь Яагюү Жүбэи-гийн зөвшөөрлөөр Яагюү гэсэн овгийг авсан бөгөөд урлагаа Яагюү Шинган гэж нэрлэжээ.

Яагюү Шинган Урлагийн нэг бичлэг

Араки Кэнпо-гийн үзүүлэх тоглолт

Үүнээс өмнө Матаэмон нь Араки овгийн Араки урлагт суралцсан билээ. Манай хүүхэлдэйнд Матаэмон нь Цэргийн Тэмцээнд Араки овгийг төлөөн орж байгаа.

Араки урлаг бол өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн урлагуудын нэг билээ. Уг урлагт суралцахын тулд дараах андгайг өргөдөг. Үүнд:
  1. Араки Урлагийг эцэг эх, эхнэр, ах дүү, хамаатан садан, найз нөхөд хэн ч бай хэнд ч хэлж болохгүй.
  2. Олон нийтийн газар тулалдах юм уу, сургуулилт хийж болохгүй. (Зөвхөн багшийн зөвшөөрлөөр л болдог байж)
  3. Бэлтгэлийн газарт бүдүүлэг загнаж, ёсгүй, дүрэм журамгүй байж болохгүй.
  4. Архинд өөрийгөө мэдүүлж болохгүй.
  5. Багшаас багшлах зөвшөөрөл өгөөгүй байхад хэнд ч зааж болохгүй.
  6. Араки урлагийг хэзээ ч буруу зүйлд хэрэглэж болохгүй.
  7. Ямар ч үед багшийнхаа сэтгэлийг тавгүйтүүлэх юм уу зовоож болохгүй.

Шура но Токи - Оно Тадацунэ

За 12-р ангиас Цэргийн Тэмцээн маань эхэлнэ. Тиймээс Цэргийн Тэмцээнд оролцохоор ирсэн тулаанчдын тухай, мөн тэдний урлагийн тухай жаахан мэдээлэл өгдөг юм билүү гэж бодлоо. Эхний хүнээр нь Оно-ха Итто Урлагийн Оно Тадацунэ.
Оно Тадацунэ гэдэг хүний талаар мэдээлэл жаахан муу олдлоо. Оно-ха Итто Урлаг нь Итто Урлагаас удамшсан юм. Итто гэдэг нь "Ганц Сэлэм" гэсэн утгатай. Уг урлагийг Иттосаи Кагэхиса бий болгожээ. Иттогоос удамшсан олон урлагаас Оно-ха Итто нь хамгийн эртнийх нь юм.

Оно-ха Итто Урлагийг Иттосаи-ийн залгамжлагч Оно Жироэмон Тадааки (1565–1628) бий болгож. Яагюү Шинкагэ Урлагийн Яагюү Мүнэноритой хамт хоёрдугаар болон гуравдугаар вантны сэлэмний багшаар ажиллаж байж. Тадааки цаашлан урлагаа улам их өргөжүүлэхээр чармайж байлаа.

Уг урлаг нь урт болон богино сэлмээр 150 гаруй арга мэхтэй. Кири-отоши буюу "Цавчин хаях" гэсэн үндсэн аргатай. Энэ нь өрсөлдөгчийнхөө төв шугамаар цавчиж өрсөлдөгчийнхөө сэлмийг унагааж ялах билээ. Уг урлагийн тулааны үзэл нь "Нэг сэлмийг Арван Мянган сэлэм өргөсөнтэй адил өргөх" гэж үздэг юм. Мөн сэлэмнээс гадна зэвсэггүй тулалддах аргууд ч багтдаг юм байна.

2011/05/04

Шура но Токи 11: Нүргээнт Хүрхрээ

За ингээд өмнө нь чухас тайлбарласан тухай үедээ жадны урлагаар тэргүүлж байсан Матабэи хэмээн тулаанчаар манай Такатог сорихоор болдог. Уг сорилтонд тэнцвэл Цэргийн Тэмцээнд орох эрхтэй болно. Хэрхэн тулалдасныг Нүргээнт Хүрхрээ буюу Цэргийн Тэмцээн хэмээх ангиас хүлээн авна уу!