Өөр (Another)





Нэр: Өөр (Another)
Анги: 12
Гарч эхэлсэн өдөр: 2011 оны 12-р сарын 26
Дууссан өдөр: ?
Төрөл: Аймшиг
Хөрвүүлэгч: Monboy

Тухай:

1972 онд Ёомияама дунд сургуулийн 3-3 ангийн Мисаки гэдэг сурагч байв. Биеийн тамиртай сайн, анги, багш нартаа нэртэй хүүхэд байв. Тэгтэл гэнэтийн тодорхойгүй ослын улмаас нас барав. Гэвч 3-3 ангийн төгсөлтийн зураг дээр нас барсан Мисаки гарсан байлаа.

1998 онд 15 настай Коичи Сакакибара, аав нь судалгааны ажлаар Энэтхэг явах болсноор ээжийнхээ төрсөн хот Ёомияама хот руу Токёогоос нүүж ирдэг бөгөөд Ёомияама хотын дунд сургуулийн 3-3 ангид орохоор болов.

Сургуульд орохоосоо өмнө уушгины үрэвсэлтэй байсан учраас эмнэлэгт хэвтдэг. Нэгэн шөнө уг эмнэлгийнхээ цахилгаан шатанд Ёомияама дунд сургуулийн дүрэмт хувцастай, нүдний боолттой охинтой таарав. Тэр хамгийн доод талын давхар буюу цогцос хадгалах газар байдаг давхарт буугаад хүнд "Нөгөө тал"-ыг нь хүргэж байна, өөрийг нь Мэи Мисаки гэдэг гээд яваад өгөв.

Дараа нь Коичиг сургуульдаа ороход нь ангийнхан нь өөртэй нь нэг л сонин харьцдаг бөгөөд Мэи гэх нөгөө охины ширээ сандал хамгаас хуучин, мөн түүнтэй хэн ч харьцахгүй байхыг ажиглав. Бас 3-3 анги биеийн тамирын хичээл дээр бусад ангитай хамт ордоггүйг мэдэв.

Нэгэн удаа ангийн найз нь Коичид "Байхгүй зүйлээс хол бай" гэж анхааруулав. Үүний дараа нэг ширүүн бороотой өдөр ангийн хүүхэд Юүкари Сакүраги нь сургуулийн шатанд хөл алдаж барьж явсан шүхрийнхээ хурц үзүүрт хүзүүгээ сүлбэж үхэв.

Нууцлаг хэргүүд ар дараалан гарснаар Коичи нууцыг тайлахыг оролдоно. 26 жилийн өмнө...
Нууцын тайллыг "Өөр" олон ангит хүүхэлдэйн киноноосоо хүлээн авч үзнэ үү!

Танилцуулга