Клэймор (Claymore)




Нэр: Claymore
Гарсан огноо: 2007 оны 4-р сарын 3
Дууссан огноо: 2007 оны 9-р сарын 25
Нийт анги: 26
Хөрвүүлэгчид:  Rebel, MCRan

ТУХАЙ

Дэлхий дээр Ёома хэмээх чөтгөрүүд хүмүүсээр хооллодог байв. Үүний эсрэг хэсэг хүмүүс Байгууллага хэмээгчийн байгуулан Хагас Хүн Хагас Ёома хүмүүсийг бий болгов. Тэдгээр Хагас Ёома нарыг Claymore гэж нэрлэдэг. Claymore-ууд нь Ёома нар шиг хүчтэй агаад хүн шиг оюун ухаантай байдаг. Claymore гэж таних тэмдэг нь бүгд эмэгтэй хүн байдаг, бүгд хүнд том сэлэмтэй, нүдэндээ цэнхэр цагирагтай, Ёомагийн хүчээ хэрэглэхээр нүд нь шар болдог. Claymore-уудад нэг асуудал байдаг. Энэ нь хүчээ хэт хэрэглэвэл бүр мөсөн Ёома болон хувирдаг.

Хүүхэлдэйнд Clare гэдэг Claymore-ийн тухай гардаг. Clare бол Claymore дундаа хамгийн доод зэрэглэлийх. Гэхдээ тэрэнд онцгой хүч бий. Clare дугаар 1 Claymore-ийн цусаар Claymore болсон.

Нийт 26 ангийн 24 нь зурагт номныхоо (manga) дагуу явсан бөгөөд нэмэлт шинэ 2 анги нэмэгдсэн байдаг.

Миний үзсэн хамгийн шилдэг ОАХ (Олон Ангит Хүүхэлдэй)-үүдийн нэг.