За 12-р ангиас Цэргийн Тэмцээн маань эхэлнэ. Тиймээс Цэргийн Тэмцээнд оролцохоор ирсэн тулаанчдын тухай, мөн тэдний урлагийн тухай жаахан мэдээлэл өгдөг юм билүү гэж бодлоо. Эхний хүнээр нь Оно-ха Итто Урлагийн Оно Тадацунэ.
Оно Тадацунэ гэдэг хүний талаар мэдээлэл жаахан муу олдлоо. Оно-ха Итто Урлаг нь Итто Урлагаас удамшсан юм. Итто гэдэг нь "Ганц Сэлэм" гэсэн утгатай. Уг урлагийг Иттосаи Кагэхиса бий болгожээ. Иттогоос удамшсан олон урлагаас Оно-ха Итто нь хамгийн эртнийх нь юм.Оно-ха Итто Урлагийг Иттосаи-ийн залгамжлагч Оно Жироэмон Тадааки (1565–1628) бий болгож. Яагюү Шинкагэ Урлагийн Яагюү Мүнэноритой хамт хоёрдугаар болон гуравдугаар вантны сэлэмний багшаар ажиллаж байж. Тадааки цаашлан урлагаа улам их өргөжүүлэхээр чармайж байлаа.
Уг урлаг нь урт болон богино сэлмээр 150 гаруй арга мэхтэй. Кири-отоши буюу "Цавчин хаях" гэсэн үндсэн аргатай. Энэ нь өрсөлдөгчийнхөө төв шугамаар цавчиж өрсөлдөгчийнхөө сэлмийг унагааж ялах билээ. Уг урлагийн тулааны үзэл нь "Нэг сэлмийг Арван Мянган сэлэм өргөсөнтэй адил өргөх" гэж үздэг юм. Мөн сэлэмнээс гадна зэвсэггүй тулалддах аргууд ч багтдаг юм байна.