2012/01/28

Санал болгох аниме [Yu Yu Hakusho]


Гарч эхэлсэн өдөр: 1992 оны 10-р сарын 10
Дууссан өдөр: 1995 оны 1-р сарын 7
Анги: 112

Тухай:

14 настай өсвөр насны Үрамэши Юүсүкэ өдөр бүр л зодоон хийж, хэрэг тарьж явдаг байлаа. Нэг өдөр санамсаргүйгээр нэгэн хүүхдийг аварч байгаад амиа алддаг. Сайн зүйлийн төлөө амиа алдсан учир Эрлэг Номун Хаан Энма чөтгөрүүдийг устгаж хулгайлсан эд зүйлсийг нь буцааж авчирвал дахин амь насаа авах боломжтойг хэлэв. Ингээд адал явдал эхэлдэг. Зураг дээрх дөрөв тэгээд л алалцаад л явна ш дээ.

Юү Юү Хакүшог гарч байхад Луугийн Бөмбөг Зэд (Dragonball Z)-ийн рэтингийг давж байсан.