2012/02/18

the Big Daddy (Asagi Caldwell) and the Godfather (Michael Corleone)


Gungrave-ийн зохиолыг бичсэн Ёоүсүкэ Күрода Харри, Брандоны залуугийн гэмт хэргийн ертөнцийг Сержо Леонегийн "Америкт Нэг Удаа" хэмээх алдарт киноноос нь сэдэвлэсэн байдаг. Харин мафитай киноны нөгөө оргил болох "Загалмайлсан Эцэг" киноноос...

Орчуулна гэдэг зүгээр нэг ажил биш юм. Орчуулна гэдэг орчуулан хөрвүүлэх ухаан юм. Харин энэ ухаанд суралцсан хүнийг орчуулагч гэдэг буй за. Би орчуулагч биш. Би Англи хэлэндээ ч муу. Бас өөр бусад хэлийг мэдэхгүй. Гэхдээ би хүсэл сонирхолдоо хөтлөгдөн аниме орчуулах хэмээх үйлийг хийгээд бараг жил болох гэж байна. Анхны орчуулж байсан анимегаа одоо хараад инээд хүрдэг юм. Gungrave-ийн эхний ангийн орчуулгаа үзээд ч ямар их алдаа гаргасан байгаагаа олж хардаг. Гэхдээ нэг зүйл үргэлж хамт байсан юм. Тэр бол үзэж байгаа хүндээ гэсэн сэтгэл юм.

Япон хэл дээрх анимег Англи орчуулгаар нь Монгол хэлэнд буулгана гэдэг шал өөр хэрэг. Япон хүний сэтгэлгээ нэг өөр. Англи хүний сэтгэлгээ нэг өөр. Монгол хүний сэтгэлгээ гэж бас нэг өөр. Өөр тус бүрдээ аливаа зүйлийг тусган хүлээн авах чадвар, түүнийгээ илэрхийлэх арга нь ондоо. Тийм учраас энэ гурван том сэтгэлгээг ойлгож байж л орчуулга гэдэг жинхэнэ утгаа олох учиртай юм.

Өнөөдөр олон аниме орчуулдаг багууд (фенсаб гэдэг байхаа) бий болжээ. Их чадварлаг сайн гаргадаг багууд ч бий болж өөрсдийн гэсэн нэр, алдартай болжээ. Би SUBSCREW ч гэсэн чадлаараа л зүтгэж байгаа.

Би караокэ хийж чадахгүй. Би тэр гоё чамин хөдөлгөөн, эффект хийж чадахгүй. Гэхдээ би үзэж байгаа хүндээ тэр анименийх нь мөн чанарыг алдагдуулахгүйгээр хүргэхийг л зорьсоор ирсэн. Англи утгыг нь эхлээд ойлгоно (ядаж байхад хэл муу), тэгээд Япон илэрхийллийг нь үзнэ, хамгийн сүүлд нь Монголоор, Монгол сэтгэлгээгээр яаж буулгах уу? гэсэн түмэн ээдрээтэй бодлогыг толгойдоо гашилгана. Ойлгохгүй мэдэхгүй зүйл гарах болгонд найзаасаа, таньдаг хүнээсээ, Гүүгэл ахаасаа асууна.

Миний анхны дуусгасан аниме бол Шура но Токи байсан. Япон түүхэн бодит үйл явдал дээр Мүцү энмэи хэмээх урлагийн төлөөлөгч хэрхэн нөлөөлсөн тухай гардаг. Яалт ч үгүй надад тухайн үед гарч буй Японы түүхэн үйл явдлыг судлах шаардлага гарсан. Яаж Японы хаант засаглал нурж Шогүн хэмээх цэргийн эрхтний засаглалд шилжсэн, шилжээд юу юу өөрчлөгдсөн, ямар нөлөө гарсан, Америкуудын нөлөө, Шогүны засаглал яагаад нуран унасан, дахин хаант засаглал сэргэсэн гээд энэ бүх түүхийн мэдлэгийг олж мэдсэнээр Шура но Токи SUBSCREW-ээр гарсан юм. Үүнтэйгээ холбогдуулан Шура Но Токид гардаг түүхэн баатруудын тухай мэдээллийг оруулж байсан.

Зүгээр нэг орчуулах биш цаад мөн чанараар нь ойлгож мэдэрч сэтгэлээ шингээх нь л жинхэнэ орчуулах үйл мөн юм. Тиймдээ ч Gungrave-ыг орчуулахад яалт ч үгүй Мафийн киноны хоёр оргил болох "Америкт Нэг Удаа", "Загалмайлсан Эцэг" хоёр үзэх хэрэгтэй. Тиймдээ ч 3 цаг 49 минутын "Америкт Нэг Удаа", 8 цаг 43 минутын "Загалмайлсан Эцэг"-ийн 3 ангийг үзэж дуусгалаа. Эхний "underground" хэмээх залуугийн Харри, Брандоны гудамжны гэмт хэргийн ертөнц бол яалт ч үгүй "Америкт Нэг Удаа" юм. Харин Байгууллагын мафийн ертөнц бол "Загалмайлсан Эцэг"-ээс сэдэвлэсэн байх юм. Харин Gungrave-ын онцлог бол дэр хоёр дээр нэмэх нь Орчин үеийн технологи. Энэ бол жинхэнэ Япон сэтгэлгээ юм. Энэ л бусдаас онцлог болгож өгч байгаа юм.

Gungrave одоо дуусахад 3-хан анги үлдлээ. Gungrave та бүхэнд жинхэнэ мафитай анимег харуулж чадаж байгаад итгэж байна.

Хүндэтгэсэн: tsetsee_yugi