Зээ, Жил бүрийг чимсэн сар
Жин өвлийг угтсан сар
Хөгшид хүүхдүүдийн хүлээсэн сар
Хүйтэн өвлийг үдсэн сар
Айлчлан ирээд
Туулай жил гаргасан анименүүд
Түүж, шилж, голж гаргасан анименүүд
Хуучин жил, үлдсэн анименүүд
Шинэ жил, цагаан сараар
Шил шилээ дараалан дуусаад
Эрч, хүч, чалхтай SUBSCREW
Энэ чигээ алдахгүй
Сүр хүчээ бадраасаар
Түмэн олондоо хүртээлтэй
Найман настай бацаанаас
Наян настай анимечинг хүртэл
Баясан цэнгүүлж,догдлуулах
Баян их өрнөлтэй анименүүдийг
SUBSCREW гаргасаар байхын
Буянтай сайхан ерөөлийг өргөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй! SUBSCREW-ээс...