Showing posts with label Зарлал. Show all posts
Showing posts with label Зарлал. Show all posts

2012/06/12

Монголын Анхны Косплэй Их Наадам



Сайн байцгаана уу? Анимэ, Манга болон Жрок хөгжим сонирхогч, Кэндо урлагийг 
сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна. Өнөөдрийн онцлох  
мэдээ бол 2012 оны 7-р сарын 5-ны Өдөр үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд 1 цагаас 
Монголын Анхдугаар Косплэй Их Наадам болох гэж байгааг дуулгах таатай байна.
 
За тэгээд юуны түрүүнд билетын үнэ 1000 төгрөг болсон байгаа. Зүгээр Парк руу 
орохдоо төлдөг 1000 төгрөгний билет аваад ороход хангалттай. Харин энэхүү өдөр 
Отакү дэлгүүр, Мэйд Кафе, jrock дэлгүүр ажиллах тул тэндээс юм худалдаж авах 
хүмүүс өөрсдөө мөнгөтэй ирэхээ мартуузай. 
 
Мөн үйл ажиллагаа болох өдөр та бүхэн косплэйтэй ирэхдээ хамаагүй ил задгай хувцас
бүү өмсөөрэй, косплэйгүй нь энгийн хувцастай ирж болно тийм болохоор би косплэйгүй 
гэж санаа зовох хэрэггүй. Гол нь та бүхэн ямар нэгэн байдлаар Косплэйтэй ирвэл маш 
хэрэгтэй шүү бид нэг бэлэг бэлдэж байгаа түүндмаш хэрэгтэй байгаа юм.
Тэгээд залуусаа ичиж зовох юмгүй тэнд бүгд л нэг зүйл сонирхдог хүмүүс байх тул найз 
нөхөд болон хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа хүрэлцэн ирэхийг урьж байна. 

2012/02/21

Сар шинэдээ сайхан шинэлээрэй


Зээ, Жил бүрийг чимсэн сар
Жин өвлийг угтсан сар
Хөгшид хүүхдүүдийн хүлээсэн сар
Хүйтэн өвлийг үдсэн сар
Айлчлан ирээд
Туулай жил гаргасан анименүүд
Түүж, шилж, голж гаргасан анименүүд
Хуучин жил, үлдсэн анименүүд
Шинэ жил, цагаан сараар
Шил шилээ дараалан дуусаад
Эрч, хүч, чалхтай SUBSCREW
Энэ чигээ алдахгүй
Сүр хүчээ бадраасаар
Түмэн олондоо хүртээлтэй
Найман настай бацаанаас
Наян настай анимечинг хүртэл
Баясан цэнгүүлж,догдлуулах
Баян их өрнөлтэй анименүүдийг
SUBSCREW гаргасаар байхын
Буянтай сайхан ерөөлийг өргөе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй! SUBSCREW-ээс...





2012/01/19

Subscrew бол баг биш!

Манай Subscrew бол баг биш. Фенсаб сонирхдог тус тусдаа оролддог байсан залуус нэгдэж Subscrew гэсэн нэр дор өөр өөрсдийн анименүүдээ гаргахаар шийдэж Subscrew-г бий болгосон юм. Баг биш нэгдэл юм.

Тухайлбал Basilisk-ыг Monboy, Shura no Toki-г tsetsee_yugi, Claymore-г McRan, One Piece-г Rebel гэх мэт бид анимегээ тус тусдаа бие дааж авдаг. Бидэнд орчуулгыг тэр, энкодыг тэр гэсэн юм байхгүй. Бид тус тусдаа бүгдийг өөрсдөө хийдэг. Та бүхэн Rebel-ын анимег үзээд нэг онцлог, McRan-ы анимег үзээд бас өөрийг, Monboy-ын анимег үзээд бас өөр өөр онцлогуудыг харах болно. Энэ л бусад фэнсабуудаас ялгарах онцлог нь байх гэж боддог.

Мөнхүү нэг зүйлийг дурдахад манай Subscrew-д нэгдэх сонирхолтой хэнд ч манай Subscrew үргэлж нээлттэй байхаа илэрхийлье! Дахин сануулахад Subscrew бол баг биш нэгдэл юм.

2011/04/04

Мэдэгдэл

За ингээд миний бие таван сар хүртэл Шура но Токигоо завсарлалаа гэсэн боловч цааш нь гаргах хүсэл төрөөд мөн гурван ангийн дараа манай олон ангит хүүхэлдэйн маань эхний хэсэг дуусч байсан тул эхний хэсгээ дуусгахаар шулуудан та бүхэнд хүргэлээ. Дараачийн хоёр хэсгийг таван сараас гаргаж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн: tsetsee_yugi