2012/06/12

Монголын Анхны Косплэй Их Наадам



Сайн байцгаана уу? Анимэ, Манга болон Жрок хөгжим сонирхогч, Кэндо урлагийг 
сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна. Өнөөдрийн онцлох  
мэдээ бол 2012 оны 7-р сарын 5-ны Өдөр үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд 1 цагаас 
Монголын Анхдугаар Косплэй Их Наадам болох гэж байгааг дуулгах таатай байна.
 
За тэгээд юуны түрүүнд билетын үнэ 1000 төгрөг болсон байгаа. Зүгээр Парк руу 
орохдоо төлдөг 1000 төгрөгний билет аваад ороход хангалттай. Харин энэхүү өдөр 
Отакү дэлгүүр, Мэйд Кафе, jrock дэлгүүр ажиллах тул тэндээс юм худалдаж авах 
хүмүүс өөрсдөө мөнгөтэй ирэхээ мартуузай. 
 
Мөн үйл ажиллагаа болох өдөр та бүхэн косплэйтэй ирэхдээ хамаагүй ил задгай хувцас
бүү өмсөөрэй, косплэйгүй нь энгийн хувцастай ирж болно тийм болохоор би косплэйгүй 
гэж санаа зовох хэрэггүй. Гол нь та бүхэн ямар нэгэн байдлаар Косплэйтэй ирвэл маш 
хэрэгтэй шүү бид нэг бэлэг бэлдэж байгаа түүндмаш хэрэгтэй байгаа юм.
Тэгээд залуусаа ичиж зовох юмгүй тэнд бүгд л нэг зүйл сонирхдог хүмүүс байх тул найз 
нөхөд болон хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Ерөнхий зохион байгуулагчид болон хамтран ажиллаж буй байгууллагуудын нэрс:
  1. Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн 
  2. Монголын Jrock холбоо
  3. Монголын Анимэ Манга сонирхогчдын холбоо(МАМСХ)
  4. Ub Kendo
                          Мөн
“Animax.mn”
”Monsub.com”
”Kinosub.com”
”DreamSubs.net”
”Animesgate.net”
”MagicManga.blog”
”SubsCrew.blogspot.com”
”Anime.gblog.mn
Ерөнхий ивээн тэтгэгч
-Creative Island LLC
-Prince Fashion Дэлгүүр
-Otaku Дэлгүүр
 
Урилгаар:
Kasora
 Visual moon
Songomol 
 No-k 
The Seasons
 AciDicA хамтлагууд хүрэлцэн ирэх болно.
Дэлгэрэнгүйг - 
 nakutsi@yahoo.com оор холбогдож асууж болно эсвэл. 99907544 дугаараар 
 холбогдож асууж болно. Удахгүй илүү дэлгэрэнгүй тавих болно.